Wednesday, May 2, 2012

мэдээлэл зүйн хичээл

мэдээлэл зүйн хичээл


Орчин үеийн компьютер нь доорхи таван төрлийн мэдээллийг( 1) хүлээн авч, (2) боловсруулж,( 3) хадгалж, (4)гаргаж чаддаг электрон машин юм. Үүнд: ·Тоон мэдээлэл (тоонууд) ·Текстэн мэдээлэл (үсэг, үг, өгүүлбэр, текст) ·Графикан мэдээлэл (Зурмал зураг, фото зураг, шугам зураг) ·Дуу авиан мэдээлэл (хөгжим, яриа ,дуу авиа ) ·Видео мэдээлэл (видео кино, хүүхэлдэйн кино, кино зураг) ·Дээрх таван төрлийн мэдээллийг хамтад нь мультимедиа хэмээн нэрлэдэг. Хэрэв компьютер энэ бүх таван төрлийн мэдээлэлтэй ажиллаж чадах бол түүнийг мультимедиа компьютер гэнэ. Харин энэ таван төрлийг мэдээллийг хэрэглэж байгаа компьютерийн программыг мультимедиа программ гэнэ. Компьютер тоотой сайн ажиллаж, түүгээр юу дуртайгаа хийж чаддаг. Тоон хялбарханаар дохио болгон хувиргаж болдог. Мэдээлэл компьютерт дохио хэлбэрэр ордог. Дохионуудыг компьютер хоёртын код [binary code] гэж нэрлэдэг дохионы хэлнийхээ тусламжтайгаар маш амархан тоо болгон хувирган. Хоёртын код нь дурын тоог нэг ба тэгийн тоогоор дүрслэх боломж олгоно. Хэрэв дохио байвал түүнийг “нэг”-ээр дохио байхгүй бол тэгээр тэмдэглэнэ. Дохиог буюу нэг тэгүүдийг компьютерт бит гэж нэрлэнэ. Найман бит нийлээд байтыг үүсгэнэ. Нэг байтанд нэг тэмдэгт буюу нэг үсэг, эсвэл тэгээс 255 хүртэлх нэг тоог, эсвэл график дүрсийн нэг цэг хадгалагдана.255-аас их тоонд хоёр ба түүнээс дээш тооэы байт шаардагдана. Жишээлбэл, 2000 гэсэн тоо нь 255-аас их учир түүнийг 00000111 11010000 гэсэн хоёр байтаар илэрхийлэгддэг байна. Харин текёт, график, дуу авиа ба видео мэдээллийг компьютер эхлээд тоо руу хөрвүүлээд, дараа нь тэр тоогоо дохио болгон хувиргана. Үүний дараа тэдгээр дохионуудыг битүүдээс тогтсон байтуудаар тэмдэглэж бичнэ. Ийнхүү компьютер бүх төрлийн мэдээллийг хоёртын кодонд хөрвүүлж ижилхэн хэлбэрт буюу байтын хэлбэрт хадгалдаг учраас тэдгээр мэдээллийг бүгдийг нь өгөгдлүүд гэсэн нэг нэр томъёогоор нэрлэдэг. Компьютерт их хэмжээний өгөгдлүүдийг хэмжихийн тулд дараахь нэгжүүдийг хэрэглэдэг. Үүнд: 8 Bit (бит )=1B(байт) (1 тэмдэгт) 1KB(килобайт) =1024B (1000 гаруй тэмдэгт) 1MB(Мегобайт)=1024KB(1сая орчим тэмдэгт) 1GB(Гегобайт)=1024MB(1 миллиард орчим тэммдэгт ) 1TB (теробайт)=1024GB (1 триллион орчим тэмдэгт )

мэдээлэл зүй гэж юу вэ?

Мэдээлэл зүйн хичээл нь мэдээллийн технологийн хөгжлийн хандлагыг
даган байнга шинэчлэгдэн хөгжиж байхыг шаардах тул магадгүй нэг
сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөгөөр 2-оос дээш жил явж болохгүй нь
тодорхой билээ. Мөн нэг талаасаа мэдээллийн технологийн техник
хэрэгсэлүүд ялангуяа компьтертай ажиллаж сурах, хэрэглээний програмд
суралцах, нөгөө талаасаа уламжлалт мэдээлэл зүйн сургалт байх ёстой.
Мэдээлэл зүйн багш нар энэ хоёр талын аль нэгийг хэт баримталж
болохгүй. Учир нь хэрэглээний програмд голлон хөтөлбөрөө хийгээд
сургалтаа аваад явах үед стандартад заагдсан алгоритм, загварчлал,
мэдээлэл гэсэн хэсгүүд орхигдож гажуудал үүсэх ба цаашлаад 5 жилийн
дараа мэдээлэл зүйн хичээлийг хэрэглээний програм заадаг хичээл хэмээн
үзээд магадгүй Word програмыг монгол хэл, уран зохиол, гадаад хэлний
багш нар, Excel програмыг математик, байгалийн ухааны багш нар,
зургийн програмуудыг зураг, дизайн, технологийн багш нар, Интернеттэй
холбоотой хичээлийг нийгмийн ухааны багш нар заана гээд асуудал босоод
ирвэл мэдээлэл зүйн багш нар кабинетийнхаа лаборант юмуу туслах багш
болж хувирах ирээдүй л харагдах болно шүү.
Манай мэдээлэл зүйн хөтөлбөр сүүлийн 3 жилд хэт хэрэглээний програмд
анхаарсан байсан нь уг хичээлийн нэр хүндийг унагаж ямар ч мэргэжлийн
компьютерийн хэрэглээ сайн сурсан хүн зааж болдог мэтээр ойлгогдох
болжээ.
Иймээс бид Алгоритм, Програмчлалыг голлосон урьд явуулж байсан
сургалтаа сэргээхийн зэрэгцээ сүүлийн үеийн тусгай хэрэглээний
програмуудыг нэмж оруулах нь зүйтэй байх.
Харин үйлдлийн систем болон оффисын хэрэглээний програмын хувьд Open
source хувилбаруудыг ашиглаж байх нь Microsoft –ийн лицензтэй
програмыг худалдан авч чадахгүй байгаа өнөө үед мэдээллийн технологийн
ёс зүйд нийцэх юм.



http://www.scribd.com/doc/18964520/Word-Lesson
http://www.scribd.com/doc/18964520/Word-Lesson