Wednesday, May 2, 2012



   1.Алгоритм гэж юу вэ?
   Анхны нөхцлийг алгоритмийн өгөгдөл, тавьсан зорилгодоо хүрч байгаа хариуг алгоритмын үр дүн гэж нэрлэнэ.Өөрөөр хэлбэл алгоритмын өгөдлийг оролт, үр дүнг гаралт гэж нэрлэнэ.Тодорхойлолт: Аливаа ажил хийх, бодлого бодохын
(асуудал шийдэхийн) тулд анхны өгөгдөл болон завсрын үр дүн дээр хийх үйлдлүүдийн дарааллыг тодорхойлж байгаа удирдамжийг алгоритм гэж нэрлэнэ.
   Алгоритмд заагдсан үйлдлүүдийг биелүүлэгчийг алгоритмыг гүйцэтгэгч гэнэ.Алгоритмын гүйцэтгэгч нь хүн эсвэл компьютер, робот байж болно.Алгоритмын үйлдлүүдийг алгоритмын командын систем гэж нэрлэнэ.Гүйцэтгэгчийн хийж чадах бүх үйлдлүүдийг гүйцэтгэгчийн командын систем гэж нэрлэнэ.
 Жишээ1: Малчин Дэмбэрэлийнх а метр урт, b метр өргөн тэгш өнцөгт хэлбэртэй газрыг усжуулан хадлангийн газраа бэлджээ. Эдний хадлангийн талбайн хэмжээг ол.Хадлангийн талбайг S – ээр тэмдэглэж алгоритм зохиовол:
Өгөгдөл: а, b                                                              Блок схемийн аргаар:
Үр дүн: Хадлангийн талбайн хэмжээ      
Үгээр илэрхийлэх аргаар :
·         Эхлэл
1.Өгөгдсөн а,b тооны утгыг оруул;
2.Талбай S - ийг оруул;
3.S - ийг гарга;
·         Төгсгөл

Тогтмол ба хувьсах хэмжигдэхүүн, түүний нэр
    Аливаа бодлогын тухайд анхдагч өгөгдлүүд ба бодлогын эцсийн үр дүнгийн өгөгдөл гэж байдаг.Харин тухайн бодлогыг бодох алгоритмын хувьд анхдагч өгөгдлүүдийг алгоритмын оролт, үр дүнгийн өгөгдлийг гаралт гэж нэрлэдэг.Алгоритмд аливаа өгөгдөл нь нэр, утга гэсэн хоёр шинжээр тодорхойлогдох хэмжигдэхүүн байдлаар ашиглагддаг.Хэмжигдэхүүний үг, үсгэн тэмдэглэгээг хэмжигдэхүүний нэр гэдэг.Жишээ нь: m, n гэх мэт.Алгоритмыг хүн биелүүлэх үед хэмжигдэхүүний нэр ямар ч байж болно.
    Хэмжигдэхүүнийг тогтмол хэмжигдэхүүн, хувьсах хэмжигдэхүүн гэж хоёр ангилна.Эдгээрийг товчоор харгалзан тогтмол, хувьсагч гэдэг.Алгоритмын биелэлтийн явцад утга нь өөрчлөгдөхгүй бол тогтмол, өөрчлөгдөх бол хувьсах хэмжигдэхүүн гэнэ.


Нөхцөл гэж юу вэ?
   Аливаа ажил гүйцэтгэхэд тодорхой нөхцөл биелэгдэх, эс биелэгдэхээс хамаарч хийгдэх үйлдэл байдаг.Гэрлэн дохиотой гарцаар зам хөндлөн гарах нөхцөл ногоон гэрэл асч байхад биелэгдэх ба эсрэг тохиолдолд үл биелэгдэнэ.”Ногоон гэрэл асч байна. ” гэсэн өгүүлбэр нь хэрэв ногоон гэрэл асч байвал “үнэн”,бусад тохиолдолд “худал”гэсэн утгатай байна.Математикт “үнэн” эсвэл “худал” гэсэн утгатай байх өгүүлбэрийг хэллэг гэж нэрлэдэг.Алгоритмд үүнийг хэллэг гэхээс гадна бас нөхцөл гэж нэрлэнэ.
    Алгоритмд тоон утгаас хамаарах нөхцөл өргөн хэрэглэгддэг.Жишээ нь: a<b илэрхийлэлд а=3, b=5 гэх мэт а тоо b тооноос бага байх үед “үнэн” гэсэн утгатай байх ба а=4, b=4 эсвэл а=8, b=6 гэх мэт энэ хоёр тоо тэнцүү, эсвэл а тоо b тооноос их байхад “худал” утгатай байна.
   Иймээс жиших =, <, >, ≤, ≥, ≠ үйлдлүүдтэй a=b, a<b, a≤b, a>b, a≥b, a≠b илэрхийлэл “үнэн” эсвэл “худал” гэсэн логик утгыг өгнө.Алгоритмд ийм хэлбэрийн илэрхийллийг энгийн нөхцөл гэж нэрлэнэ.Энэ нь “үнэн” утгатай байвал “нөхцөл биелэгдэж байна”,”худал” утгатай байвал “нөхцөл үл биелэгдэж байна” гэж хэлдэг.
2.Алгоритмын чанарууд
1.Тасралттай  /Дискрет/  байх чанар. Аливаа алгоритм нь түүний гүйцэтгэгчийн биелүүлж чадах үйлдлүүдэд хуваагдсан байх ба ийм үйлдлүүдийн дараалал хэлбэртэй байна.Үүнийг тасралттай буюу дискрет чанар гэнэ.
Жишээ 2. Ус буцалгах алгоритмын үйлдлүүдийн дараалал:
·         Эхлэл
1.Ус буцалгагчийг авч түүнд ус хий;
2.Ус буцалгагчийг байранд нь тавьж, цахилгаанд залга;
3.Ус буцалсны дараа автоматаар унтрах эсэхийг шалга;
·         Төгсгөл
2.Тодорхой байх чанар. Алгоритмын аливаа үйлдлийг гүйцэтгэгч нэгэн утгатай ойлгохын зэрэгцээгээр гүйцэтгэж чаддаг байх ёстой гэсэн шаардлага нь алгоритмын тодорхой чанар болно.Энэ нь алгоритмын үйлдэл бүрийн хувьд:
·         Түүнээс өмнө биелэгдсэн үйлдлүүдийн үр дүн тодорхой байх,
·         Уг үйлдэл биелэгдэхэд түүний үр дүн тодорхой байх,
·         Дараагийн биелэгдэх үйлдэл нь нэгэн утгатай тодорхойлогдох ёстой гэсэн шаардлага юм.
Жишээ3. Компьютер дээр Paint програмыг ажиллуулах алгоритм нь:
·         Эхлэл
1.Start товчийг дарж,-ын үндсэн цэсийг нээ.
2.Programs команд сонгож програмын хавтас болон програмын нэрс бүхий цэсийг нээ,
3.Accessories команд сонгож түүнд хамаарагдах програмуудын цэсийг нээ,
4.Paint програмын нэрэн дээр хулганаар товшиж, програмыг ачаалан дэлгэц дээр гарга.
·         Төгсгөл
гэсэн дөрвөн үйлдлээс бүрдэнэ.Энэ алгоритмын үйлдэл бүр өмнөх үйлдлүүдийн үр дүн тодорхой болсны дараа биелэгдэж байгаа ба дараа нь ямар үйлдэл биелэгдэх нь ч тодорхой байна.
3.Төгсгөлөг байх чанар. Алгоритм нь төгсгөлөг тооны үйлдэлтэй байна.Энэ нь алгоритмын төгсгөлөг байх чанар юм.Төгсгөлөг байх шаардлага нь:
·         Гүйцэтгэгчийн хувьд биелэгдэж болох үйлдлийн дараалал төгсгөлөг байна.
·         Гүйцэтгэгч төгсгөлөг тооны үйлдэл биелүүлэхэд алгоритмын биелэлт төгсдөг байна гэсэн шаардлага юм.
Жишээ 4. Өгөгдсөн натурал n тоо хүртэлх бүх натурал тоонуудын нийлбэрийг олох алгоритмын өгөгдөл нь: n-тоо, үр дүн нь: S
     Алгоритмын биелэлт нь: нийлбэрийг олсноор үр дүн нь тодорхой болно. Өгөгдсөн натурал n тоо нь төгсгөлөг тоо байхад энэ бодлого бодогдох ба энэ алгоритмын биелэлт төгсгөлөг тооны нэмэх үйлдлийг хийснээр үр дүн нь бэлэн болж байна.
4.Үр дүнтэй байх чанар. Алгоритмын аливаа үйлдэл болон алгоритмыг бүхэлд нь биелүүлэхэд тодорхой үр дүн гардаг байх ёстой.Үүнийг алгоритмын үр дүнтэй байх чанар гэнэ.Энэ шинж чанар:
·         Алгоритмын аливаа үйлдэл бүр үр дүнтэй байна.
·         Алгоритмыг бүхэлд нь биелүүлэхэд тодорхой үр дүн гарна
 гэсэн утгаар ойлгоно.
Жишээ5 .  ax+b=0 Шугаман тэгшитгэлийн шийдийг a≠ 0 байх үед олох бодлогын алгоритмын үйлдлүүдийн болон эцсийн үр дүнг авч үзье.
Үгээр илэрхийлсэн алгоритм
a=2, b= -6 утга оруулахад үйлдэл бүрийн үр дүн

     
     x:=-b/a;

x:=-(-6)/2=3;

        x=3;
·         Эхлэл
1.а ба b тооны тодорхой утга өг;
2.х-д -b/а илэрхийллийн утга олго;
3.х-ийг үр дүн болгон гарга;
·         Төгсгөл
1.а хэмжигдэхүүн 2, b хэмжигдэхүүн –6 гэсэн тодорхой утгатай болно;
2.х хэмжигдэхүүн –(-6)/2=3 гэсэн утгатай болно;
3.Алгоритмын үр дүн 3 болно.
5.Нийтлэг байх чанар. Тодорхой бодлогын алгоритмыг зохиохдоо энэ бодлоготой ижил төрлийн бүх бодлогыг бодоход хэрэглэж болохоор ерөнхий алгоритмыг зохиох ёстой.Энэ нь нийтлэг байх чанар юм.Нэг алгоритмыг энэ төрлийн аливаа бодлогыг бодоход хэрэглэх учир бид өөрсдийн хөдөлмөрийг олон дахин хөнгөвчлөх нөхцлийг бүрдүүлнэ.
3.Алгоритмын үндсэн үйлдлүүд
    Оруулах үйлдэл өгөгдлүүдийг компьютерийн гараас /дискээс/ оруулж санах ойд бичнэ.
   Утга олгох үйлдэл үйлдэл ямар нэг илэрхийллийн утгыг бодож олоод хувьсагчийн шинэ утга болгоно.Оруулах болон утга олгох үйлдлүүд нь хувьсагчид шинэ утга олгоно.
   Гаргах үйлдэл алгоритмын үр дүнг дэлгэц / гадаад төхөөрөмж / дээр гаргана.
   Удирдлага шилжүүлэх үйлдэл алгоритмын нэг үйлдлээс нөгөө үйлдэлд удирдлагыг шилжүүлнэ.
   Нөхцөл шалгах үйлдэл тодорхой нөхцөл шалган уг нөхцлийн биелэгдэж байгаа эсэхээс хамааруулан алгоритмын биелэлтийг ялгаатай замаар явуулна.
Алгоритмын үндсэн үйлдлүүдийг үгээр илэрхийлж дүрслэх, алгоритмыг бүдүүвч зургаар илэрхийлэх
    Алгоритмыг үгээр илэрхийлэх арга гэдэг нь түүнийг биелүүлэх хүнд ойлгомжтой үг хэллэгээр зааварлан бичихийг хэлнэ.
Жишээ 6. Paint програмаар хөх өнгөөр эллипс зурах алгоритм.Үгээр илэрхийлэх аргаар:
·         Эхлэл
1.[Tool box] багажаас [Ellipse] хэрэгслийг сонго.
2. [Tool box] багажны нэмэлт хэсгээс шугамын өргөнийг сонго.
3.[Color box] хэсгээс хөх өнгө сонго.
4.Ажлын талбарт хулганы чирэлтээр эллипс зур.                                   Эллипс
·         Төгсгөл гэж дүрслэгдэнэ.






Үйлдлийн бичлэгийн загвар
Үйлдлийн нэр, үүрэг, тайлбар, жишээ

Х- ийг оруул.
Оруулах үйлдэл
Гүйцэтгэгч нь компьютер байх үед Х өгөгдлийн утгыг гарнаас оруулахад санах ойд бичнэ.Х-д хэд хэдэн өгөгдөл байвал дунд нь таслал бичнэ.Жишээ нь: a, b-г оруул.
X-д Е-ийн утгыг олго.
Утга олгох үйлдэл
Х бол Е-ийн утгыг хүлээж авах хувьсах хэмжигдэхүүний нэр юм.Е-нь илэрхийлэл эсвэл хувьсагчийн нэр эсвэл тогтмол утга байна.Жишээ нь:Sa*b утгыг олго.S0 утгыг олго.yх-ийн утгыг олго гэх мэт.
Y-ийг гарга.
Гаргах үйлдэл
Алгоритмын үр дүнг гаргана.
Олон утга гаргахад дунд нь таслал бичнэ.Жишээ нь: L,S -г гарга.
N-р үйлдэлд шилж.
Удирдлага шилжүүлэх үйлдэл
N нь шилжиж очих үйлдлийн дугаар байна.Жишээ нь:5-р үйлдэлд шилж.
Хэрэв А бол В эсрэг тохиолдолд С
А нь нөхцөл, В нь нөхцөл биелэх үед, С нь үл биелэх үед хийгдэх үйлдэл болно.Жишээ нь: Харилцагч утсаа авбал ярь гэсэн тохиолдолд харилцуураа тавь /Энэ үйлдлийн талаар дараа тодорхой үзнэ/
Үгээр илэрхийлэх аргад үйлдлүүдийн биелэгдэх дэс дарааллыг үйлдлүүдийн дугаараар, хэрэв дугаараар биелэгдэхгүй тохиолдолд удирдлага шилжүүлэх үйлдлээр илэрхийлнэ.
Жишээ 7.  Paint  Програмаар эллипс зурах алгоритмыг бүдүүвч зургаар илэрхийлсэн нь:
                   


Жишээ 8. 5 ба 3 литрийн савны тусламжтайгаар 2 литр ус бэлтгэх алгоритмыг авч үзье.
Үгээр илэрхийлэх аргаар:
·         Эхлэл
1. 5 ба 3 литрийн савнуудыг бэлтгэ;
2. 5 литрийн савыг усаар дүүргэ;
3. 5 литрийн савтай уснаас 3 литрийн савыг дүүртэл хий;
4. 5 литрийн саванд үлдсэн усыг үр дүн болгон ав;
·         Төгсгөл
Энэ алгоритмыг бүдүүвч зургаар харуулбал:
1                              2                                 3                                    4

                                                                                                                               

Алгоритмыг бүдүүвч зургаар илэрхийлж болно.Алгоритмын өгөгдөл, үйлдлүүд, үр дүнг тодорхой харуулахын тулд үйлдэл бүрийг дугаарлах нь зохимжтой.

Алгоритмыг дүрслэх блок схемийн арга
Дүрс
Хэрэглэгдэх үйлдэл, үүрэг, тайлбар
1
Алгоритмын биелэлтийг эхэл гэсэн утгатай.
2
Оруулах
Энэ үйлдлийн үр дүнд оролтын өгөгдөл алгоритмд дамжигдана.
3

Утга олгох
Үйлдлийн тэмдэг := - ийн баруун гар талд буй илэрхийллийн утгыг тооцоолж гаргаад зүүн гар талд буй нэр бүхий хувьсах хэмжигдэхүүний утга болгон олгоно.
4
үгүй                             тийм
Нөхцөл шалгах
Үйлдэл биелэхэд ромбо доторх нөхцлийг шалгаад хэрэв биелж байвал “тийм”, эсрэг тохиолдолд “үгүй” үг бүхий чиглэлтэй замаар алгоритмын биелэлтийг үргэлжлүүлэх үүрэгтэй.Ромбыг логикийн блок гэнэ.
5

Гаргах
Алгоритмын үр дүнг гаргах нь энэ үйлдлийн гол үүрэг юм.Ингэснээр алгоритмын үр дүн тодорхой болно.
6
             
Удирдлага шилжүүлэх
Алгоритмын нэг үйлдлээс нөгөө үйлдэлд шилжих замыг заана.
7


Алгоритмын биелэлтийг төгсгө гэсэн утгатай.




Блок схемийн аргад үндсэн үйлдлүүдийг дүрслэх
Жишээ 9. Өгөдсөн R радиустай тойргийн урт L, дугуйн талбай S–ийг олох алгоритмыг зохио.
Өгөгдөл: R, Үр дүн: L, S
·         Эхлэл
1.: Радиусын өгөгдсөн утгыг оруул;
2.: 3.14 тоог R–ээр үржүүлж а-д олго;
3.: L-д а-ийн утгыг 2-оор үржүүлсэн үржвэрийг олго;
4.: S-д а ба R–ийн үржвэрийг олго;
5.: Үр дүн болох L ба S–ийг гарга;
·         Төгсгөл
    
     Алгоритмын үйлдэл бүрийг геометрийн дүрсээр дүрсэлж, түүний дотор томьёо эсвэл үйлдлийн утгыг хураангуйлан бичсэнийг алгоритмыг дүрслэх блок схемийн арга гэдэг.Алгоритмын үйлдлийг дүрсэлж байгаа геометр дүрсийг блок гэж нэрлэдэг.Энэ аргаар илэрхийлсэн алгоритмыг блок схем гэж нэрлэдэг.
     Блок схемд алгоритмыг оруулах, гаргах үйлдлүүдийн паралелограммаар, утга олгох үйлдлийг тэгш өнцөгтөөр, биелэгдэх дэс дарааллыг чиглэлтэй хэрчмээр, удирдлага шилжүүлэх үйлдлийг чиглэлтэй шугамаар, нөхцөл шалгах үйлдлийг ромбоор тус тус дүрсэлнэ.
Алгоритмын гүйцэд салаалсан бүтэц
    Алгоритмыг үйлдлүүдийнх нь биелэгдэх дэс дарааллыг үндэслэн дараах 3-н үндсэн төрөлд ангилна.Үүнд:
1.Шугаман
2.Салаалсан
3.Давталттай алгоритм гэж ангилдаг.
  Ямар нэг ажил хийх эсвэл бодлого бодоход, товчоор хэлэхэд жижиг ч атугай асуудал шийдэхэд тодорхой нөхцөл байдлаас шалтгаалан ялгаатай арга замаар үйлдэл биелүүлэх шаардлага гардаг.Энэ шаардлагыг алгоритмын салаалсан бүтэц хангадаг.Алгоритмын салаалсан бүтцийг:
            1.Гүйцэт салаалсан бүтэц,
            2. Гүйцэт биш салаалсан бүтэц гэж 2 ангилна.
Жишээ 10. Хөзөр тоглоход тоглогч ээлжит тоглолт хийх алгоритм зохио.
    Өгөгдөл: Өмнөх тоглогчоос орж байгаа хөзөр
    Үр дүн: Дарж эсвэл барих
Үгээр илэрхийлэх аргаар:
·         Эхлэл
1.Өмнөх тоглогчоос ирж байгаа хөзрийг үз;
2.Хэрэв ирсэн хөзрийг дарах бол 4-р үйлдэлд шилж, эсрэг тохиолдолд 3-р үйлдэлд шилж;
3.Өмнөх тоглогчоос ирсэн хөзрийг аваад 8-р үйлдэлд шилж;
4.Ирсэн хөзрийг дар;
5.Хэрэв газарт хөзөр байхгүй бол 8-р үйлдэлд шилж, эсрэг тохиолдолд 6-р үйлдэлд шилж;
6.Хэрэв газраас хөзөр авахгүй бол8-р үйлдэлд шилж, эсрэг тохиолдолд 7-р үйлдэлд шилж;
7.Газраас шаардлагатай хөзөр ав;
8.Дараагийн тоглогчид тоглох зөвшөөрөл өг;
·         Төгсгөл
Жишээ 12. Өгөгдсөн х, у 2 тооны ихийг нь олох бодлогыг салаалсан алгоритмаар зохио.
Өгөгдөл: х, у
Үр дүн: max / Үүнд: Энэ 2 тооны ихийг нь max гэж тэмдэглэв/
Бодолт: Өгөгдсөн х, у 2 тооны аль нь ч их байж болно.Хэрэв х>у бол их нь х тоо, хэрэв х<у бол у тоо нь их, хэрэв х=у бол аль нь ч их биш боловч математикт аль нэгийг нь тухайлбал х тоог их гэж үздэг.Иймд энэ бодлогын алгоритмыг үгээр илэрхийлэх аргаар:
·         Эхлэл
1.х, у-ийг оруул
2.Хэрэв х≥у байвал max–д х- ийн утгыг олго, эсрэг тохиолдолд max–д у-ийн утгыг олго.                                                    Алгоритмыг дүрслэх блок схем
3. max- г гарга.
·         Төгсгөл

                                                                           үгүй                                тийм






Алгоритмын гүйцэд биш салаалсан бүтэц
Жишээ 13. Өгөгдсөн тооны абсолют хэмжигдэхүүнийг олох алгоритмыг зохио.
Энэ алгоритмыг үгээр илэрхийлбэл:                         Өгөгдөл: Өгөгдсөн а тоо              
·         Эхлэл                                                             Үр дүн:  │а│                                              
1.а тоог оруул;                                               │а│= *а , хэрэв а≠0
   2.Хэрэв а<0 бол а-д –а утга олго;                            -а , хэрэв а<0
               3.а тоог гарга;
·         Төгсгөл
  Энэ жишээнд “а-д –а утга олго” үйлдэл биелэх эс биелэх нь а<0 нөхцлөөс хамаардаг байна.  
                                   

          үгүй                                                тийм



 



Давталттай бүтэц бүхий алгоритмын тухай анхны ойлголт
Жишээ 1. 40 сурагчтай ангийн нийт сурагчдыг бүртгэх асуудлыг авч үзье.Сурагчдыг бүртгэх үйлдлийн дараалал үнэн хэрэгтээ:
·         1-р сурагчийн нэрийг дуудах
·         1-р сурагчийг бүртгэх
·         2-р сурагчийг нэрийг дуудах
·         2-р сурагчийн нэрийг дуудах
·         .........
·         40-р сурагчийн нэрийг дуудах
·         40- р сурагчийг бүртгэх гэсэн 80 үйлдлээс тогтоно.Алгоритмд к /үүнд: 1≤к≤40/ дугаар сурагчийг бүртгэхдээ:
o   к –р сурагчийн нэрийг дуудах
o   к –р сурагчийн нэрийг дуудах гэсэн 2 үйлдлийн к –ийн 1 –ээс 40 хүртэлх утганд давтан хийх болдог.Ангийн сурагчдыг бүртгэх дээрх ажлыг алгоритмын үгээр илэрхийлэх аргаар дүрсэлбэл:
·         эхлэл
1.к –д 1 гэсэн утга олго;
2.к –р сурагчийн нэрийг дууд;
3.к –р сурагчийг бүртгэ;
4.к –д к+1 илэрхийллийн утга олго {Дараачийн сурагчийг бүртгэх};
5.к –ийн утга 40 –өөс их болсон эсэхийг шалга: Хэрэв к –ийн утга 40- өөс их бол                    6-р алхамд шилж, үгүй бол 2-р алхамд шилж;
6.Бүртгэлийн алгоритмын үр дүн болгон гарга;
·         Төгсгөл
гэсэн хэлбэртэй болно.Мөн блок схемийн аргаар алгоритмыг дүрслэн илэрхийлэв.Үүнд:
·         Эхлэл
1.-ийн утгыг оруул
2.к-д 1 гэсэн утга олго
3.к-р сурагчийн нэрийг дууд
4.к-р сурагчийг бүртгэ
5.к-д к+1 илэрхийллийн утга олго
6.к-ийн утга –ээс их болсон эсэхийг шалга: Хэрэв к-ийн утга –ээс их бол 7-р алхамд шилж
7.Бүртгэлийн алгоритмын үр дүн болгон гарга
·         Төгсгөл
                                  Дараалан олон удаа биелж байгаа үйлдлүүдийг “давтагдах

                                  үйлдэл” гэж нэрлэдэг.Алгоритмын нэг эсвэл хэд хэдэн үйлдэл
                                                 давтан биелэгдэж байвал тийм алгоритмыг давталттай
                                                  алгоритм гэнэ. Давтан биелэгдэж байгаа үйлдлүүдийг
                                                  давтагдах үйлдэл /давталтын бие/ гэж нэрлэнэ.
                                                         Тоолуурт давталт
                                      Жишээ 4. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил,  Ардын
                                                хувьсгалын 85 жилийн ойн их баяр наадамд 1024 бөх
                                               барилджээ.Тавын давааны дараа хэдэн бөх үлдсэн болохыг
                                               тооцож олох алгоритм зохиоё.
                                                                         Өгөгдөл: Бөхийн тоо 1024, давааны тоо 5
                                                               
                                                        Үр дүн: Тавын давааны дараа үлдсэн бөхийн тоо                   
      


 

Үгээр илэрхийлэх аргаар дүрсэлсэн алгоритм:                
·         Эхлэл                                                                            
1.b-д 1024 утга олго;                                                                
2.t-д  1 гэсэн утга олго;                                                                                
3. b-д b/2 утга олго;
4. t –ийн утгыг нэгээр нэмэгдүүл;                                        
5. t –ийн утга 5-аас их бол 2-р үйлдэлд шилж,                    
 үгүй бол 3-р үйлдэлд шилж;                                                   үгүй                                   тийм

6. b –г алгоритмын үр дүн болгон гарга
                                                                                          

No comments:

Post a Comment